Тусламж
Асуулт, санал, алдаа олсон бол бидэнд бичээрэй. Ихэвчлэн нэг хоёр өдрийн дотор хариулна.
bilig.app.pro@gmail.comАлдаа мэдэгдэх бол утасныхаа төрөл, юу болсныг товч бичиж, боломжтой бол зураг хавсаргаарай.
Билиг гэж юу вэ?
Монгол билгийн тооллын хуанли. Билгийн тооллын хэд, үс засуулахад сайн уу, таны жилд ямар өдөр, сайн цаг, хол замд гарах зүг, буянт өдрүүд, хурим, нүүх зэрэгт сайн өдрийг нэг дороос харуулна. Үнэгүй.
Жилээ хэрхэн сонгох вэ?
Нүүр хуудсан дээрх «Танд» дээр дарж жилийнхээ амьтныг сонгоно. Төрсөн өдрөөрөө нарийн тооцуулах бол доод цэсний «Миний жил» хэсэгт оруулна. Цагаан сараас өмнө төрсөн бол өмнөх жилийнх болдгийг апп өөрөө тооцно.
Мэдэгдэл хэрхэн асаах вэ?
Нүүр хуудсыг доош гүйлгээд «Өглөөний мэдэгдэл» хэсгийн «Асаах» товчийг дарна. «Давтамж» дээр дарж өглөө бүр, зөвхөн чухал өдөр, эсвэл өглөө орой бүр гэж сонгоно.
Интернэтгүй ажиллах уу?
Тийм. Бүх тооцоо утсан дээр хийгддэг тул интернэтгүй үед ч хуанли харагдана.
Миний тохиргоо хаана хадгалагдах вэ?
Зөвхөн таны утсанд. Бүртгэл байхгүй тул шинэ утас авбал жилээ дахин сонгоход л болно. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос уншина уу.
Тооцоо хэр зөв бэ?
Билиг Монголын билгийн тооллын (Төгс буянт) аргаар тооцдог бөгөөд хэвлэгдсэн хуанлиуд, мэдээллийн сайтын олон зуун өдрийн мэдээлэлтэй тулгаж шалгасан. Хурим, нүүдэл зэрэг чухал өдрөө зурхайчтай нэг мөр нягтлахыг зөвлөе.
Support
Questions, suggestions or a problem? Write to bilig.app.pro@gmail.com. We usually answer within a day or two.
What is Bilig?
The Mongolian lunar calendar (Төгс буянт) with the daily traditions Mongolians look up: the lunar day, haircut days, good hours, the direction to set out, Buddhist holy days, and a search for good days for weddings, moving home or new work. Free, and it works offline.
How do I choose my year?
Tap «Танд» on the front page and choose your year's animal, or enter your birth date under «Миний жил».
How do I turn on notifications?
Scroll down to «Өглөөний мэдэгдэл» and tap «Асаах». Tap «Давтамж» to choose every morning, important days only, or every morning and evening.
Where are my settings kept?
Only on your phone. See the Privacy Policy.